
Happy Pos нь гар утасны NFC -ээр дамжуулан картын контактлесс буюу зайнаас унших технологийг ашиглан төлбөрийн гүйлгээг хүлээн авах боломжийг олгодог цахим ПОС юм.
|
ЭНГИЙН ПОС
|
HAPPY POS
|
| Цаас хэрэглэдэг | Цаас хэрэглэхгүй тул байгаль дэлхийд ээлтэй |
| Гүйлгээний лимит зааж, сар бүрийн хяналт | Гүйлгээний лимитгүй |
| Шинээр бүртгүүлээд пос ирэхэд хугацаа ордог | Шинээр бүртгүүлээд шууд ашиглах боломжтой |
| Шинээр бүртгүүлэхэд материал их бүрдүүлдэг |
- Иргэний үнэмлэх |
| Заавал банкны салбар ордог | Онлайнаар хүсэлтээ өгөх боломжтой - www.cardcentre.mn |
| Бизнесийн шалгуур өндөр тавьдаг | Бизнесийн шалгуур маш бага |
| Заримдаа пин код нэхдэггүй | Бүх гүйлгээ ПИН кодоор баталгаажна |
|
ҮЙЛЧИЛГЭЭ
|
ШИМТГЭЛИЙН ХУРААМЖ
|
| ХХБанкны картын гүйлгээ |
1%
|
| Бусад дотоодын банкны картын гүйлгээ |
1%
|
|
Суурилуулалтын хураамж |
Үнэгүй |
|
Дагалдах үйлчилгээ /сургалт, гарын авлага/ |
Үнэгүй |
|
№
|
Асуулт | Хариулт |
|
1
|
Happy Pay гэж юу вэ? | Happy Pay нь гар утасны NFC-ээр дамжуулан картын контактлесс буюу зайнаас унших технологийг ашиглан төлбөрийн гүйлгээг хүлээн авах боломжийг олгодог цахим ПОС юм. |
|
2
|
Happy Pay аюулгүй үйлчилгээ мөн үү? | Happy Pay үйлчилгээ нь картын брэнд болон PCI-ээр зохицуулагддаг бөгөөд эдгээр байгууллагууд хамгийн найдвартай технологийг нэвтрүүлэхийн тулд хамтран ажилладаг. Happy Pay үйлчилгээ нь програм хангамжийн орчинд EMV хамгаалалтын аргуудыг ашигладаг бөгөөд аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. |
|
3
|
Android гар утсан дээр Happy Pay үйлчилгээг ашиглаж болох уу? | Тийм. Android төхөөрөмжүүд нь Android 10.0 болон түүнээс дээш хувилбар шаардлагатай. |
|
4
|
Apple-ийн гар утсан дээр Happy Pay үйлчилгээг ашиглаж болох уу? | Үгүй. Одоогоор Apple-ийн төхөөрөмжүүд дээр ашиглах боломжгүй. |
|
5
|
Худалдан авагчийн картыг гар утасны аль хэсэгт уншуулах вэ? | Утасны NFC антен байрших хэсэгт буюу арын хэсэгт |
|
6
|
Худалдан авагч Happy Pay-ээр төлбөр хийх боломжтой эсэхийг яаж мэдэх вэ? | Худалдан авагчийн карт нь контактлесс буюу зайнаас уншуулах боломжтой таних тэмдэгтэй байна. |
|
7
|
Android гар утсандаа Happy Pay үйлчилгээ хэрхэн татаж авах вэ? | Та Google Playstore -оос “Happy Pay” утгаар хайж татан авах боломжтой. |
|
8
|
Happy Pay үйлчилгээг таблет дээр ажиллуулж болох уу? | Та Happy Pay -ийг NFC технологи болон Android үйлдлийн системтэй бол таблет эсвэл гар утсан дээр ажиллуулах боломжтой. |
|
9
|
Гар утсаа алдсан тохиолдолд Happy Pay үйлчилгээг хэн нэгэн ашиглаж болох уу? | Та хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаагүй тохиолдолд Happy Pay үйлчилгээг идэвхжүүлэн ашиглах боломжгүй. Та гар утсаа алдсан тохиолдолд эрсдэлээс сэргийлэн утсан дээрх програмыг идэвхгүй болгохын тулд Банктай холбоо барина уу. |
|
10
|
Happy Pay үйлчилгээний гүйлгээний орлого хэзээ хийгдэх вэ? | POS болон Happy Pay нь ижил зарчмаар буюу маргааш өдөр нь харилцах дансанд орно. |
|
11
|
Happy Pay дээр ямар брэндийн карт унших вэ? | Visa , T карт, UnionPay, MasterCard |
|
12
|
Happy Pay гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг гар утсаараа харж болох уу? | Happy Pay апп дээрээс гүйлгээний мэдээллээ 30 хоног хүртэл харах боломжтой. Мөн www.cardcentre.mn хаягаар мерчантын дансны хуулгаа дэлгэрэнгүй харах боломжтой. |
|
13
|
Ямар ямар материал бүрдүүлэх вэ? | Иргэний үнэмлэх Хүсэлт /Банкнаас авах/ |
|
14
|
Сарын гүйлгээний доод лимит хэд вэ? | Happy Pay бүтээгдэхүүний хувьд лимитгүй буюу та хүссэн үедээ ашиглах боломжтой байна. |
|
15
|
Гүйлгээ хийхэд пин-код шаардах уу? | Гүйлгээ бүр дээр пин код оруулах шаардлагатай бөгөөд энэ нь худалдан авагч болон мерчант таныг болзошгүй эрсдэлээс сэргийлж байгаа юм. |